Хар салхины улмаас Бейра хот сүйрчээ

144

Өмнөд Африкийн Мозамбик, Зимбабве болон Малави Улсын нутгаар дайран өнгөрсөн “Idai” хар салхины улмаас 150 гаруй хүн амиа алджээ. Мозамбик Улсын Бейра хотын 90 гаруй хувь нь хар салхинд өртөж, сүйдсэн тухай Кени Улс дахь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос дурдсан байна.

Зимбабве Улсын нутгаар дайран өнгөрсөн хар салхи өнгөрөгч пүрэв гарагийн орой Мозамбикийн эргийг чиглэн урагшилсан бөгөөд хар салхины үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ.

Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр, гамшигт өртсөн 7500 гаруй иргэнд анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор Гамшгийн үед тусламж үзүүлэх онцгой байдлын сангаас 340 мянган орчим ам.доллар гаргасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.