Б.Бат-Эрдэнэ: Тендерийг эрх мэдэлтнүүд өөрийн хамаарал бүхий компаниараа авдаг

527-1370333437middle11:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тендерийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Тендерийг төрийн дээд шатанд ажиллаж байгаа хүмүүс, гишүүд өөрийн хамаарал бүхий компаниараа авч хийдэг зүйл бий. Энэ хуулийг өөрчлөөд өөрчлөөд өөдөлдөггүй. Жишээлэхэд би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 320 хүүхдийн сургууль бариулах гэтэл эрх мэдэл бүхий эрхэм тендерийг нь аваад, зураг төсвийг нь өөрчлөөд барьчихсан. Гэтэл одоо дахиад спортын заал барих гээд нэг тэрбум төгрөг төсөвлөөд сууж байна. Арга, баширтай улс үгсэж хуйвалдаад, хамаарал бүхий компанидаа гэрээ хийж байна. Дарга нар өөрийн компаниараа тендер аваад бүгдийг залгиад сууж байх нь зөв үү.

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

-Энэ хуулиар тендерийг ил тод, цахимаар сонгон шалгаруулдаг байхаар ажлын хэсэг дээр ярьсан. Тендерт шалгарсан компанид тавих захиалагчийн хяналт сул байна. Сургууль, цэцэрлэгийн барилгыг спорт заалгүй, жорлонгүй барьж байна. Тиймээс барилгын үйл ажиллагааны зарчим, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг хангах ёстой Энэ мэтчлэнгээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалт үргүй, чанаргүй, жилийн дараа ашиглалтад орж байна. Тиймээс чанаргүй барилга барьдаг компаниудын хар жагсаалтыг гаргана.

Тендерийн хуулийг хэлэлцэж байна

10:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Дараагаар нь гишүүд горимын санал гаргав. Гишүүн Ж.Ганбаатар “Яагаад Татварын хуулийг хэлэлцэхгүй Тендерийн хуулийг эхэлж хэлэлцэж байна вэ. Учир нь энэ хууль Татварын хуультай холбоотой гэлээ.

Дараагаар нь Тендерийн хуулийг хэлэлцэж эхлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү Дэгийн хууль зөрчиж, Тендерийн хуулийг оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

shuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.