Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн “хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм.
URL: