Иргэдийг орон байр, агуулах саваа хараа хяналттай байлгахыг анхааруулав

151

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэрээс нэр бүхий найман айлын зуслангийнамбаараас хулгай хийсэн хулгайчдыг илрүүлэн шалгаж байгаа талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас өглөө.

Дээрх хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэхгазар болжээ. Нэр бүхий найман айлын зуслангийн амбаараас 60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийгЗавхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Гэмт хэргийг Завхан аймгийн Алдархаан сумын харъяат иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийншалтгаан нөхцөлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж, ойр орчимд нь айл байхгүй газархадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс иргэд орон байр агуулах саваа хараахяналттай байлгаж, үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийганхааруулж байна. Хулгайд эд зүйлсээ алдахаас болгоомжил, хулгай гарсныг мэдсэн даруйдаа яаралтай мэдэгдэж байхыг Завханы Цагдаагийн газраас мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.