ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ УДААШИРСНААС ХАМГИЙН ИХ ХОХИРОХ УЛСУУДЫН НЭГ МОНГОЛ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

6bda58_download_x974Moody’s Investors Service компанийн шинээр гаргасан тайланд Ази, Номхон Далайн бүс нутгийн 23 улсын эдийн засаг Хятадын өсөлтийн удаашралаас хэрхэн хамаарахыг дүгнэжээ.

Ингэхэд Хятадтай хийдэг худалдаанаас ихээхэн хамааралтай Монгол, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Хонг Конгийн эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн байна. Тодруулбал эдгээр орнуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бодит өсөлтөд энэ жил хамгийн их бууралт ажиглагдах гэнэ.

“Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2017 онд 6.9 хувь, 2018 онд 6.6 хувь байсан бол 2019-2020 онд 6 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь бүс нутгийн орнуудын экспортод нөлөөлж, цаашлаад эдийн засгийн өсөлтийг нь сааруулахаар байна” гэж тус тайланд өгүүлжээ.

Харин Хятадтай ижил бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг улс орнууд Америк-Хятадын худалдааны маргаанаас үүдэлтэйгээр урт хугацаандаа эдийн засгийн хувьд нааштай үр дүнд хүрнэ гэж дүгнэсэн байна.

Хятадын экспортыг орлож, ашиг хүртэх эдгээр улсуудад Вьетнам, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Малайзыг нэрлэжээ.

Эх сурвалж: Straits Times


URL:

Нэр: yeezy boost Огноо: 1 April 2019

Thanks a lot for giving everyone remarkably terrific possiblity to read from here. It is usually very superb plus stuffed with a lot of fun for me and my office friends to visit your site more than three times in 7 days to read the latest guides you have got. Not to mention, I’m just at all times satisfied concerning the staggering solutions served by you. Some 1 facts in this article are honestly the most suitable we have ever had.
yeezy boost http://www.yeezyboost.com.co

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.