УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Х.Бат-Ялалтад дарамтуулсан гэж гомдол гаргажээ

162

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг дарамтлуулсан гэх утгатай өргөдөл цагдаагийн байгууллагад гаргажээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа юм байна.

Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6-д бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд хүндрүүлэх нөхцөлтэй бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Г.Эрдэнэ

24tsag.mn


URL:

Нэр: Austfrumma Огноо: 2 July 2019

Acquisti Sicuri Kamagra Cialis Tempo Di Azione tadalafil cialis from india Comprare Levitra Online Buy Lasix Online Kamagra Australian Customs

Нэр: Austfrumma Огноо: 19 July 2019

Kamagra Interdit En France Nebenwirkungen Viagra Frau Kamagra Viagra Generika

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.