Ц.Амгаланбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

169

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Түүний ийн ажлаа өгөх болсон шалтгааныг 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбоотой  гэсэн таамаглал байгаа бөгөөд харин тэрбээр ямар учир шалтгаанаар ажлаа өгөх гэж байгаагаа  тодорхой тайлбарласангүй,  “Албан тушаалыг авах нэг өдөр байхад хүлээлгэж өгөх өдөр байх ёстой биз дээ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилох мэдээлэл байна.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.