Хөвсгөлд ноолуур 115 мянган төгрөг байна

172

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ноолуурын үнэ ханш энэ жил өмнөх жилүүдээс өндөр үнэ ханштай эхэлж байна. Түүхий эдийн захад нэг килограмм ноолуур 115000 төгрөг байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна гэдгийг ченжүүд хэлж байв.

Энэ өвөл өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байсан учраас бог мал өнтэй хаваржиж, эр ямаа эрт хөөрч ноолуурын гарц сайн байгаа гэнэ. Өнгөрсөн жил тус аймагт ноолуур 90 мянган төгрөгнөөс эхэлсэн бөгөөд үнэ нэмэгдсээр 108 мянган төгрөгт хүрсэн ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.