Ичдэггүй KFC гүрийж эхэллээ

2Бараг сарын өмнө Зайсанд байрлалтай KFC-ын салбараас өчнөөн хүн хордож ХӨСҮТ-д эмчлүүлсэн. Үүнээс үүдэж тус түргэн хоолны газрын бүх салбаруудад НМХЕГ шинжилгээ, шалгалт хийхэд хүн итгэхийн аргагүй зөрчлүүд хорт бодис илэрсэн. Үүгээр ч зогсохгүй бусад салбаруудаас нь ч мөн зөрчил илэрсэн.

Эрүүл аюулгүй байдал, олон улсын стандарт мөрдөөгүйгээс болж олон хүн эрүүл мэндээрээ хохироод байхад “Таван богд фүүдс” ичиж үхмээр сурталчилгаа, PR мэдээ олон нийтийн хэрэгслээр цацсаар байсан. Тэдэнд хүн хордох нь санаа зовоод байхаар асуудал биш гэлтэй.

НМХЕГ-аас Зайсан салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж илэрсэн зөрчлөө арилгах шаардлага тавиад энэ асуудал түр намжсан.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө ахиад л “KFC 24 цаг”-ийн салбараас нэг хүүхэд хордлого авлаа. Энэ удаад иргэд нам гүм байна. Харин “KFC” хаалгаа барих нь битгий хэл  шинэ бүтээгдэхүүн нэртэй “хор” гаргаж түүнийхээ сурталчилгааг явуулсаар л…

Таван богд группийн Ц.Баатарсайхан захирал ийм л ичдэггүй, увайгүй хүн. Энэ хүнд хэдэн төгрөг олж байвал иргэд, хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох эсэх огт хамаагүй бололтой. Хэнд хэдэн төгрөг атгуулж, ардуур урдуур нь гүйсэн болохоор өнөөдөр ийн нам гүмхэн хуулиас гадуур байх болов.

Манайд хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл гутлын улнаас ч дор орсоныг энэ үйл явдал харуулж байх шиг. Учир нь хүмүүс хорддог- шалгадаг- торгодог- эргээд үйл ажиллагаагаа явуулдаг- ахиад хүн хорддог- тоохоо больдог. Яг ийм хандлага, гинжин үзэгдэл хүнсний аюулгүй байдал тогтжээ.

Удаа дараах энэ асуудалд НМХЕГ яагаад дуугүй байна вэ? Монгол хүний юу идэж ууж, хэрэглэж байгааг  хянаж, шалгах, ном журмыг нь мөрдүүлэх ёстой бус уу?

Хүн хүч чинь хүрэхгүй байна уу, эсвэл хариуцсан ажлаа умартаа юу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сохор хүн харж, дүлий нэг нь сонсохоор хэлээд, бичээд, нийтлээд байхад тэр даруй шалгаад үйл ажиллагааг нь зогсоож болдоггүй юм бэ?

Монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө номер нэг ажиллах ёстой НМХЕГ гэх айл бидний эрүүл мэндийг юман чинээ тоохоо больж. Шалгадаг, илрүүлдэг байцаагч нартаа шаардлага тавиад, ажлын хариуцлага нэхэж чаддаггүй юм бол ажлаа мэддэг, хийдэг хүнд нь шилжүүлээч ээ!!!

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хэн нэгэн мөнгөтэй даргад халаасаараа барьцаалагдчихаад хөдөлж чадахгүй суугаад байна уу?

М.Март


URL:

Нэр: даржаабаатар Огноо: 22 March 2019

цөөхөн монголчууд маань хэнэггүй тэнэгээсээ болж хордлогонд орсоор л байх уу яагаад хааж болдоггүй юм бэ эрхтэн дархтангуудаа мөнгө амыг тань гар хөлийг чинь тушчихаад хөдөлгөхгүй байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.