Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хадам дүү хар тамхины хэргээр шалгагдаж байна гэв

3Өчигдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга дэд хурандаа Г.Давааням “Г.Дашням нарын гурван иргэн 1961 оны конвенцэд заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодисын жагсаалтад орсон каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслээс хураагдсан мансууруулах бодисыг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлсэн байгаа. Одоогоор дүгнэлт нь гараагүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн уг хэргийг өчигдөр хар тамхитай тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн талаар албаныхан хэллээ.

Нэг ноцтой зүйл байгаа нь Г.Дашнямтай хамт зорчиж явсан олны танил эрхмийн дүү гэх иргэн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн төрсөн  дүү аж. Тэрээр гэр бүлээрээ Япон улсад амьдарч байгаад саяхан ирсэн гэнэ.

Мөн хэрэг гардаг өдөр Никель Ганбаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн төрсөн  дүүгийн машинд нэг найзынх нь хамт уулзсан гэх мэдээлэл олдов. Харин дээрх гурван иргэнийг цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай явсан гэдэг нь хэргийг төөрөгдүүлэх зорилгоор мэдээлсэн байж болзошгүй гэнэ.

Уг мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдээр цацагдсан даруйд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс ЦЕГ албан ёсны мэдээллийг авсан байдаг. Түүнчлэн хэргийн шилжүүлэлтийг удаашруулсан, шалгаж байсан байцаагчид урт хугацааны чөлөө олгосон гэх зэрэг мэдээллүүд цацагдсан нь анхаарал татаж буй юм.

дээрх баримтуудыг:http://eguur.mn/index.php/news/erunhii-said-asan-ch-saihanbilegiin-ehneriin-duu-har-tamhiny-hergeer-shalgagdaj-baina?fbclid=IwAR0xQgm-Lapqwop0vGcGr2bIGn1Q9r5w9HCUj0l6wSBdreBKMXweAGzIwfU


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.