Миний дуртай бүсгүй /шүлэг/

203

Зориуд хэлсэн үгийг нь мушигхаар

Зогсолтгүй тайлбар хэлдэг хөөрхөн
Асуух тоолонд дахин дахин давтдаг
Аргагүй гэнэн миний танхил хонгор
Яриаг нь сонсохгүй бол гомдчихдог
Явахдаа үнсэхгүй бол туничихдаг
Ядраад ирэхэд түмэн асуултаар булдаг
Яаж ч болохгүй хайр татсан үзэсгэлэн
Оройтох үед нь тосохгүй бол айчихдаг
Оройн хоол нь надгүй бол амтгүйтдаг
Очихын хооронд утас амраахгүй залгадаг
Ойлгомжгүй хэрнээ учир нь олдохгүй оньс
Тэврэхгүй бол даардаг гэх хэлээ хазагч
Тэнэгхэн минь гэхээр инээж ирээд эрхэлдэг
Тэмцэж ялах зоригоор үргэлж л тэтгэдэг
Тэвчихгүй байхын аргагүй миний дуртай бүсгүй
2019-03-16нд
 
 

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих