Н.Энхбаяр: Та нар эхлээд ЖДҮ-чдээсээ мэдүүлгээ ав

204

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сахал Б.Эрдэнэбилэг гэх этгээд дандаа худлаа ярьдаг. Угаасаа л худлаа ярьдаг хүн. Хүн гүтгэж, хууль шүүхийн байгууллагад дуртай хүнээ томилуулж, хэргээс мултарч луйвар булхайгаа хийдэг хүн.

М.Энхболд өөрөө Б.Эрдэнэбилэгтэй холбогдож, ХХБ-ийг өөрөө авч өгсөн. Надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Гэтэл миний үгэнд ороогүй. Үнэнийг нь хэлэхээр намайг худлаа хэллээ гээд, маргааш нь цагдаа дуудаад, байцаалт авна гээд байна. Би “Та нар ЖДҮ-чдээсээ эхлээд мэдүүлэг ав” гэж байгаа. Луйврыг илчилсэн Н.Энхбаярыг дуудаад, ийм хачин хууль шүүхийн байгууллага хэвээрээ байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ Манан үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна.  Намайг дуудна гэж би бодоогүй. Тиймээс ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн прокурорын байгууллагын ажилтан байсан Ё.Сагсай гэж хүний талаар нэг зүйлийг ярьсан. Үүнийг хүмүүс худал, үнэн эсэхэд нь эргэлзэж байна. Би өөрөө бол үзээгүй ч маш олон эх үүсвэрээс сонссон. Энэ талаарх бичлэг ч бий гэж хэлдэг юм билээ” гэлээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.