ОЛОН УЛСЫН ЦИРКИЙ ТОГЛОЛТЫН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙН ТАСАЛБАР ДУУСЧЭЭ

51942438_1240176902804980_6126987262556110848_oЖил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.

Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.

Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй эцэг эхчүүд, томчуудыг гайхуулах утсан дээр дэнчигнэн явагчид, 10 метрийн өндөрт туялзан найгах үзүүлбэрүүд дуу алдуулах гэнэ. Гадны уран бүтээлчдээс гадна Монголын циркийн сор болсон үзүүлбэрүүд ч тоглох бөгөөд шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг, уран нугаралт зэрэг монголын брэнд үзүүлбэрүүд эдгээр өдрүүдэд үзэгчдийг алмайруулахаар хэдийнээ бэлтгэл сургуулилтандаа орцгоожээ.

Тоглолтын тасалбар сар гаруйн өмнөөс зарагдаж эхэлсэн болоод ч тэр үү суудлын тоо цөөхөн үлдсэн бололтой. Дугуй циркийн манежнаа амьлах гайхамшиг амралтын өдрүүдээр тоглохоор хуваарь гарсан, тасалбар нь эрэлт ихтэй байгаа бөгөөд гэр бүлээрээ заавал амжиж үзэхийг зөвлөж байна.

Тоглолтын тасалбар онлайнаар худалдан авах:   https://www.ticket.mn/event/648/

Тасалбарыг үнэгүй хүргүүлэх: 19001950

Циркийн билетийн касс өдөр бүр 10:00 – 20:00 цаг

Лавлах утас: 80305010, 80306010

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/MongolianNationalCircus/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.