Нүүрс тээврийн жолоочдыг кабиндаа хонох, хоол хийхийг хоригложээ

5ff5ffd1e538d4af15ab4d7bd511f242Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Тэдний ихэнхи нь БНХАУ-ын иргэн, аж ахуй нэгжийн автомашиныг жолоодож байна. Тэгвэл тус улсын хүнд даацын автомашины түрээс, зуучлалын үйл ажиллагаа явуулдагчид жолооч, машины эздэд дараах мэдэгдлийг хүргүүлжээ. Үүнд:

1. Хүлээлгийн хэсэг болон зорчих хэсгийн замаар нэвтрэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрвэл Хамгаалалтын ажилтан тухайн согтуу жолооч болон тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу шийдвэрлэж эгнээ байрнаас нь гаргаж цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх ба тухайн дараалалд дахин оруулахгүй,
2. Оройн 21;00 цагаас хойш хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгсэлд хүн хонуулахгүй,
3. Хүлээлгийн хэсэгт дугаарлаж буй тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтээ хоол хийх болон ил гал гаргахыг хориглоно,
4. Хүлээлгийн хэсэгт дугаарлан зогсож буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид ил задгай хог хаяхыг хориглоно” гэжээ.

Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав мэдээллээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.