Нобелийн энх тайвны шагналд 16 настай сурагч охин нэр дэвшлээ

233Швед болон Норвегийн парламент өдгөө 16 настай Грета Тунберг гэх сурагч охиныг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцсэнийх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.

Сурагч охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардаж “хичээл хаялт” зарлажээ. Тэрээр түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гараг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дараа дэлхийн олон орны сурагчид Гретагийн санаачилгыг дэмжиж, ижил төрлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.