Халуун цай хорт хавдар үүсгэдэг

235

Олон улсын шинжлэх ухааны группээс халуун цай хэрэглэх нь хоол боловсруулах замын хорт хавдар үүсэх, хүндрэх эрсдэл нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Эрдэмтэд 40-75 насны 50 мянга гаруй хүний хоолны зуршлыг дунджаар 10 жил ажиглажээ. Энэ хугацаанд 317 оролцогч хоол боловсруулах замын хорт хавдартай болсон байна.

Эрдэмтэд өдөр бүр 60°C-аас дээш температуртай 700 мл-ээс их хэмжээний цай, шингэн хэрэглэх нь энэ өвчлөлийн эрсдэлийг 90 хувиар нэмэгдүүлдэг гэсэн байна. Тиймэс хорт хавдраас зайлсхийе гэвэл халуун ундаагаа хөргөж байгаад уухыг зөвлөжээ.

Эх сурвалж: www.eurekalert.org


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.