МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ

55510814_2273323412919345_2585819939986210816_nБаянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан өнөөдөр болж Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна.

Тодруулбал Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлжээ.

Иймд тус дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч,  МАН-ын бүлгийн даргагэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсантул хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар огцруулсан байна. Ингэснээр тус дүүргийн ИТХ-д МАН-ын бүлэг 18-н суудал бүхий төлөөлөлтэй болсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.