Салагийн ээж: Үхсэн гээд гарын үсгийг нь арилгачихаж болохгүй

54419862_259471341663897_6412249172061192192_n28 насандаа онгоцны ослоор амь үрэгдсэн аргентин довтлогч Эмилиано Салагийн ээж Мерседес Таффарел хэвлэлд өгсөн ярилцлагадаа Уэльсийн “Кардифф” хүүг нь худалдан авсан мөнгөө Францын “Нант”-д төлөх ёстой гэжээ. Хоёр баг энэ тал дээр зөрчилтэй байгаа юм.
“Олон сэтгүүлчдийн нүдний өмнө Эмилиано тэдэнтэй гэрээ байгуулсан. Бүгд үүнийг гэрчлэх болохоор “Кардифф” мөнгөө төлөх ёстой. Энэ бол манай гэр бүлийг үл хүндэлсэн явдал гэж би үзэж байна. Хэрвээ хүүтэй минь гэрээ байгуулаагүй бол ийм явдал болохгүй байсан.
“Кардифф” ослын талаар илүү тодорхой мэдээлэл цуглуулж, хянаж үзэж буйг бол би ойлгоно. Гэхдээ гэрээ бол гэрээ тул төлөх л ёстой. Эмилианогийн гарын үсгийг үхсэн гээд арилгачихаж болохгүй. Тэд миний хүүд халамж анхаарал тавиагүй. Үүнд нь миний дургүй хүрдэг. Хөлбөмбөгчийн хувьд их үнэ төлөхөөр болсон хэрнээ хүнийх нь хувьд анхаараагүй” хэмээн Мерседес Таффарел мэдэгдсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих