“Эко-Алтан заамар” компанийн уурхайд гүний усны шүүрлээс үүдэн нуралт осол гарчээ

5c959a31b4acbМХЕГ-аас Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан заамар” компанийн уурхайд өнгөрсөн сарын 28-нд болсон ослын дүгнэлтийг танилцуулллаа.

Уурхайд нуралт үүсэх гол шалтгаан нь гүний ус зайлуулах асуудлыг уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүдэлтэй хэмээн үзсэн байна. Анх тус уурхайд геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн тус компанийн удирдлагууд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөөгүй, ТЭЗҮ-ийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил илэрссэн байна.

Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.

Мөн тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд өнгөрсөн сарын 21-нд уурхайд эрсдлийн үнэлгээ хийж, удирдлагууддаа хүлээлгэн өгсөн байна. Уурхайн хананд тогтсон мөс хагарч уналтаас болж ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг уг үнэлгээнд дурдсан. Хэрэв уурхайн захирал уг үнэлгээтэй нарийвчлан танилцаж, алдаа, дутагдлаа зассан бол уг осол гарахгүй байсан гэдгийг МХЕГ-ын улсын байцаагч нар онцоллоо.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.