Э.Макрон БНХАУ-ын даргатай уулзана

downloadФранцын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарыг энэ сарын 26-нд Парис хотод хүлээн авч уулзана.

Елисейн ордны мэдэгдэлд дурдсанаар, Парис хотод мөн Европын комиссын дарга Жан-Клод Юнкер хүрэлцэн ирэх аж. Худалдааны харилцаа болон хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлууд тэр дундаа Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх асуудлууд нь уулзалтын гол сэдэв болох аж.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр, Европын удирдагчид АНУ-тай хийж буй худалдааны яриа хэлэлцээний явцыг Си Жиньпинтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

БНХАУ-ын даргын Францад хийх айлчлал энэ сарын 24-26 хүртэл үргэлжлэх аж. Хоёр улсын удирдагч гэргийн хамтаар ирэх ням гарагт Ницца хотоос холгүй байрлах Болье-сюр-Мерт оройн зоог барих аж. Хятадын даргын Францад хийх айлчлалын үеэр талууд хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна.

imedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.