Олимпийн гудамжны замыг хаалаа

adb27a_46351738_1252368784903875_2572214574514176000_n_x974-768x420Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалт өнөөдрөөс үргэлжилнэ. Тиймээс Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний Ням гарагийн шөнөөс эхлэн хаалаа.

Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй бөгөөд одоогоор 43.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрэн гарцын 96 тулгуурын 91-ийг нь хийж гүйцэтгэсэн. Үлдсэн таван тулгуурын өрөмдлөгийн ажил Олимпийн гудамжинд хийгдэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.