Хакүхо М.Даваажаргал 15 давж 42 дахь түрүүгээ авлаа

20180609_p1bh75s2o7klo4f91rqq1idh29d1Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Гуравдугаар сарын башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодолгүй 15 давж түрүүллээ. Тэрээр 15 дахь өдөр нутаг нэгт их аварга Какүрюү М.Анандыг давжээ. Их аварга Хакүхогийн хувьд тэрээр өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын башёд мөн өвдөг шороодолгүй түрүүлсэн юм. Харин арваннэгдүгээр сарын башёг гэмтлийн улмаас өнжиж өнгөрсөн нэгдүгээр сарын башёд мөн тааруухан амжилт үзүүлж сүүлийн өдрүүдэд барилдаагүй юм.

Гуравдугаар сарын башёд Хакүхо их аваргатай эн тэнцүү өрсөлдөх бөх гараагүй бөгөөд түүний араас хамгийн ойрхон нэхэж 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг өндөрлөсөн маэгаширагийн дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноров ирэх сард саняакү буюу өндөр цолд хүрэх магадлалтай болжээ. Их аварга Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн бол нэгдүгээр сарын башёгийн тэргүүн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард  тааруухан барилдаж таван даваа, 10 унаатайгаар тэмцээний дуусган, цолоо хураалгах нь тодорхой болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.