Гэр бүлийн боловсролыг дунд сургуульд нь олгоё

267Ертөнцөд эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө гэдэг ховор аз завшаан хэмээдэг. Тэр ч утгаараа хэвлийд цохилох бяцхан зүрхийг мэндлэхэд нь хэнээр ч, юугаар ч орлуулж боломгүй эцэг, эхийн хайраар өлгийдөн авч, халамж, энхрийлэлээр дутаалгүй өсгөх нь хамгийн чухал байдаг.

Гэтэл ээж, аавынхаа хайранд умбан, аз жаргалтайгаар инээж амьдрах учиртай бяцхан зүрхнүүд өнөөдөр хайраар дутан бэтгэрч, хүчирхийлэлд өртөн уйлж байна .

Үүнийг жилээс жилд өсч байгаа хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага мэдээлэл илхэн гэрчлэнэ. Жишээлбэл, 2018 онд бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх 1383 дуудлага, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 300 дуудлага ирсэн бол 2019 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 400 гаруй дуудлага ирснээс 38 нь бэлгийн хүчирхийлэлийн дуудлага бүртгэгдсэн байна.  Хамгийн эмгэнэлтэйн дээрх хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалттай холбоотойгоор гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн байдаг аж.

Тухайлбал, Хамгийн сүүлд л гэхэд  дөрвөн настай хүүг хойд эцэг нь “Орондоо шээлээ” хэмээн гурван ч хүнд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт хэд хоног ухаангүй хэвтэх хүртэл нь зодсон хэрэг гарч олныг цочирдуулав.

Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрс маань энэ мэтээр эцэг, эхийнхээ буруугаас болж харгис араатнуудын гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байна.

Энэ нь нэг талаараа гэр бүлийн үнэ цэнийг мэддэггүй, гэр бүлийн боловсролгүй иргэд гэр бүл зохиож байгаатай холбоотой. Учир нь өнөөдөр хайраар дутаж, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг нь ээж, аав нь салсан  хүүхдүүд эзэлдэг байна.

Тиймээс гэр бүлд гарч буй сөрөг асуудлуудыг хувь хүнд гэр бүлийн боловсрол олгох замаар бууруулж гэр бүлийг хүүхдийн өсөж, хөгжих таатай орчин болгох нь нэн тэргүүнд шаардлагатай байна .  Мөн гэр бүлийн талаар зөв үзэл хандлагыг багаас нь хүүхэд, өсвөр үед олгох шаардлага зүй ёсоор гарч байна.

Өндөр хөгжилтэй, нийгмийн хамгаалал сайтай гэгддэг улс орнууд гэр бүлийн боловсролыг хүүхдэд бага ангиас нь эхлэн дунд сургууль төгстөл нь шаталсан сургалтаар олгодог  байна. Гэтэл манай ЕБС-иудад гэр бүлийн боловсролын тухай бараг дурьддаг ч үгүй. Өөрөөр хэлбэл, бид өндөр боловсролтой чадварлаг боловсон хүчин гэж ярьдаг ч иргэнээ төлөвшүүлэх, монгол хүн бий болгох асуудлаа орхигдуулж ирсэн. Үүний уршигаар өнөөдөр гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүл салалт нэмэгдэж байгаа гэдгийг судалгааны байгууллагуудын дүн харуулж байна.

Хүн болгон математикч болох албагүй. Харин хүн болгон аав ээж болно…

Тухайлбал, Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72,035, өрх толгойлсон эцэг 19,503 байна гэсэн судалгаа гарчээ. Үүнийг дагаад гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс энэ гэр бүлийн боловсролын асуудалд анхаарах зайлшгүй хэрэгтэй байна.

Уг нь гэр бүлийн боловсролыг хүүхдийг бага ангиас нь эхлээд шаталсан хэлбэрээр олгож, гэр бүл зохиохдоо юуг анхаарах ёстой вэ, ээж, аав гэж хэн юм бэ, ямар үүрэгтэй байх юм, яагаад эхнэрээсээ, нөхрөөсөө салж болохгүй вэ, хэрэв салвал хүүхдэд ямар үр дагавартай вэ гэдгийг заадаг, ойлгуулдаг болчихвол гэр бүл салалт багасч, өдөр хоногийг уйлж, шаналж өнгөрүүлдэг хүүхдүүдийн тоо багасах боломжтой юм.

Монгол улс дах гэр бүлийн боловсролын өнөөгийн байдлыг бусад улс орнуудынхтай харьцуулан дүгнэхэд  дараах онцлог илэрч байна.

Гадаад улс орнуудын хувьд

Монгол улсын хувьд

Гэр бүлийн олон талт үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс судлах ажил эрчимтэй хөгжиж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Барууны орнуудад 1800 –гаад оны үеэс гэр бүлийн гол онолууд боловсрогдсон байдаг. Манай улсад гэр бүлийн асуудалд шинжлэх ухаанчаар хандах эхлэл тавигдаад 10 орчим жил болж байна.
Гэр бүлийн боловсрол олгох үйл ажиллагаа нь төрийн бодлогоор хэрэгждэг.

Үе шат бүхий батлагдсан хөтөлбөр стандартаар суурь боловсролын нэг хэсэг болж хэлбэршиж тогтсон.

Суурь боловсролын агуулгад тусгайлсан хичээл болж ордоггүй. Зарим нэг хичээлийн агуулгад маш бага сэдэв багтсан байдаг нь энэ талаар хангалттай мэдлэг олгох хэмжээнд байдаггүй.
Нийгмийн тогтвортой байдал, хүний хөгжлийн суурь орчин нь гэр бүл гэж үздэг учир гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллага тусдаа яамтай байдаг. Жишээ нь БНСУ: Гэр бүлийн яамтай. Манай улс 2003 онд төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан ч түүнийг хэрэгжүүлэх механизм, тогтолцоо, арга зүйг шийдвэрлээгүй.
Суурь боловсролоос гадна гэр бүлийн боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай байдаг. Тэд нь сургалт зөвлөгөө явуулах албан ёсны зөвшөөрөлтэй, батлагдсан хөтөлбөрүүдтэй байдаг ба тодорхой чиглэлээр мэргэшсэн байх ба улсаас санхүүжилт авдаг. Гэр бүлийн асуудлыг хариуцсан төрийн тогтолцоо байхгүй энэ чиглэлээр мэргэшсэн байгууллага цөөн бөгөөд төрөөс дэмжлэг байдаггүй.

 

Гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрүүд болон хосын харилцааг сайжруулах хөтөлбөрөөрөө дамжуулан гэр бүлд гарч буй сөрөг асуудлуудыг үр дүнтэй бууруулж чадаж байгаа. Манай улсад энэ чиглэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг байхгүй байгаа нь үр дүнтэй өргөн хүрээг хамарч чадахгүй байгаа ба мэргэшсэн байгууллагууд байхгүй байна.

Т.Гэрэл


URL:

Нэр: Austfrumma Огноо: 11 May 2019

Amoxicillin Prescription What Does Cialis For Daily Use Cost 105 priligy efectos secundarios Zithromax 600 Mg Where To Order Clobetasol Amoxicillin And Clavulanate Potassium Infants

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.