PUBG тоглоомонд донтсон нөхөр тоглоомоо сонгож, гэр бүлээ орхижээ

270

Цахим тоглоомын төрөлд шинээр гарч ирсэн PUBG хэмээх тоглоом нь дэлхийн хүүхэд залуусыг донтуулан аюул гамшгийн харангийг дэлдээд байна. Ах дүү, эхнэр нөхөр, аав хүү гээд бүгд нэг баг болж дараагийн үе рүү амжилттай шилжих гэж нойр хоолоо хасан уг тоглоомонд донтож байна.
Саяхан Хятад улсад 13 настай хүү өндөр байшин дээрээс үсэрч амиа алджээ. Цагдаагийхны үзэж буйгаар хүү PUBG тоглоомын идэвхитэй тоглогч нэгэн байсан бөгөөд тоглоомонд гарах шүхрээр буух үзэгдлийг бодит амьдрал дээр туршиж үзсний улмаас амь насаа алдсан байх магадлалтай гэжээ.
Манай улсад ч энэ тоглоомонд донтсон хүүхэд залуучууд СЭМҮТ-ийг зорьж байна. Зөвхөн хүүхэд залуус гэлтгүй томчууд ч донтжээ. Интернэт тоглоомонд хэтэрхий их цаг зарцуулж тоглож байна. Цаашлаад амин хэрэгцээтэй ажлаа хойш  тавьж, шөнөжин тоглож сууж хонож байна.
Гар утасны интернэт орчинд донтсон хүүхдүүд өөрсдийгөө донтсон гэж мэдэхгүй байгаа нь харамсалтай юмаа. Удаан хугацаагаар тоглохоор сэтгэцэнд нөлөөлж байна. Эхлээд гоё амттай, тааламжтай санагддаг ч сүүлдээ бүр донтож, орчноо мартаж, өөрийгөө орхигдуулдаг. Нэг тоглолт нь 30-40 минут үргэлжилдэг аж.
Сургуулийн сурагчдаас авсан судалгаагаар 60 хувь нь тоглодог гэв. Өглөөнөөс орой хүртэл тоглодог. Хүүхдүүдийн ярьж буйгаар “Гоё шдээ. Уйддаггүй, утасны цэнэгээ дуустал тоглодог” гэж ярьжээ.
Тэгвэл энэхүү тоглоомонд донтсон монгол залуу эхнэр хүүхдээ энэ тоглоомоор сольжээ.
Нэгэн ээж цахим сүлжээнд “Би 22 настай нэг нас 6 сартай хүүтэй. Манай нөхөр оюутан PUBG гэдэг энэ тоглоомыг өдөр шөнөгүй тоглоод донтсон. Би эхэндээ уурладаг байсан сүүлдээ бүр уйлж гуйж аргадаж үзлээ. Энэ тоглоомоос болоод хэрэлдээд хүүгээ аваад аав ээж дээрээ очсон. Тэгээд удалгүй буцаад иртэл нөгөө тоглоомоо тоглосон хэвээрээ. Эцэсийг нь үзье гэж бодоод “Наад тоглоомоо сонгох юмуу, хүүгээ сонгох юмуу” гэтэл тоглоомоо гэж хариулсан. Хүүгээ өнчин өрөөсөн өсгөмөөргүй байна. Яах вэ ээжүүдээ” гэж асууж, зөвлөгөө авъя гэжээ.


О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих