Их найрагч Б.Лхагвасүрэн гуай тэнгэртээ залраад 49 хоног болжээ

271

Хаврын тэргүүн сарын шинийн 1-нд  БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ,Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгсч Монголын утга зохиол, соёлын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.

70 насандаа тэнгэрийн оронд заларсан их найрагч маань өөрийнхөө төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүлийн Тост уулын энгэрт нутаглаж буй.
Тэр өдрөөс хойш эгэлгүй эрдэнэ мэт яруу найрагч маань ижийдээ очих томилолтоо аваад 49 хоног болж байна. Өнөөдөр Б.Лхагвасүрэн гуайн гэр бүлийнхэн болон утга уран зохиолын үнэнч анд найз нөхөд, шавь нар тэргүүтэй нь 49 хоногийг нь хураалгаж, их буян хийхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих