Томуугийн өвчлөл буурч байна

285

Хөвсгөл аймгийн  хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 8042 хүн үйлчлүүлсний 582 нь томуу, томуу төст өвчин буюу 7,2 хувийг эзэлж, 10,000 хүн амд 43,7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчинтэй нийт тохиолдлын 85,9 хувь нь 15, үүнээс 52,4 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 11,7 хувь, Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлгийн дуудлагад томуугийн дуудлага 3,9 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Жаргалант, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Цагааннуур суманд амбулаторид эзлэх хувь 10-аас дээш хувьтай бусад суманд 10-аас доош хувьтай аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл буурч байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.