Аврагчид 411 удаагийн шүхрийн буулт хийлээ

283

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд зохион байгууллаа.

 Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 34 алба хаагч хамрагдсан юм.

  Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171Е маягийн нисдэг тэргээр 29 шүхэрчин аврагч нийт 411 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа.

 Мөн таван алба хаагч шинээр шүхэрлэн бууж, 15 удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэн шүхэрчин-аврагчаар дадлагажсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.