Канадад хятад оюутан хулгайлагджээ

ec2569_China_x974БНХАУ-ын 22 настай оюутан Канадын Их Торонтогийн бүсийн Маркхэм хотод хулгайлагдсан тухай Торонто хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас мэдээлэв.

Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, Ваньжэнь Лу найзын хамт газар доорх зогсоолд автомашинаа байрлуулан буух үед багтай, зэвсэглэсэн этгүүдүүд түүнийг хулгайлсан аж.

“Бид цагдаагийн байгууллагатай холбоо тогтоож, хулгайлагдсан оюутанг нэн даруй аврахыг уриалсан. “Уг хэрэгт гол анхаарлаа тавин ажиллаж байна” гэж цагдаагийн газраас мэдээлсэн. “Бид оюутны ар гэрийнхэнтэй мөн холбоо барьсан” гэж Торонто хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.

Зэвсэглэсэн гурван этгээд хар өнгөтэй суудлын автомашинд оюутныг хүчээр суулгаж, хэргийн газраас оргон зугтаасан байна. Цагдаагийн ажилтнууд уг хэргийг автомашины жолооч багтсан дөрвөн хүн үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж.

Гэмт этгээдүүдийн автомашин урд талын дугааргүй байсан хэдий ч арын дугаараар шалган үзэхэд хулгайлагдсан гэх бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байжээ. Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгээс үзэхэд, гэмт этгээдүүд нүүрээ халхалсан байжээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.