Т.Мэйгээс огцрохыг шаардав

301

Их Британийн “The Sun” сонин Ерөнхий сайд Т.Мэйгээс сайн дураараа огцрохыг шаарджээ. “Цаг дууссан, Тереза” нэртэй уг нийтлэлд огцрох нь Брекситийн хэлэлцээрт дэмжлэг авах цорын ганц боломж гэдгийг өгүүлсэн байна. Тиймээс өөрөө огцорно гэдгээ зарлаж байгаад дэмжлэг хүсч, Европын зөвлөлтэй байгуулж буй гэрээ дэмжлэг авсан даруйд огцрох ёстой гэсэн санааг уг нийтлэлд дурдсан байна. Их Британийг Европын холбооны гаалийн зөвлөлд гишүүн хэвээр үлдэх хувилбарыг харин уг нийтлэлд “Эмгэнэл” гэж нэрлэсэн байв.

“Хатагтай Т.Мэй магтуулах гавьяатай хүн. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн ерөнхий сайдууд шиг  хүнд хэцүү нөхцөл байдалд өрийн асуудлаар хэлэлцээр хийх үүргийг өөртөө зориглон авч, шантралгүй ажилласан” гэж уг нийтлэлд дурджээ.

“The Sun”-ы нийтлэлд дэвшүүлсэн санаа Т.Мэйн танхимд ч яригдаж байгаа бөгөөд нэр бүхий сайд нар засагт ажиллахаас татгалзах санал гаргахаар үгсч байгаа гэсэн мэдээлэл гараад буй. Хэрвээ сайд нар хэлснээ хийвэл Т.Мэй 10 хоногийн дотор огцрох хуультай.

Их Британи энэ оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос өрх тусгаарлах ёстой. Өрх тусгаарлах тухай гэрээг Т.Мэйн Засгийн газар гурван жилийн уйгагүй хөдлөлмөрийн дүнд байгуулж чадсан. Харин Их Британийн улстөрчид Европын холбооноос гарах нь зөв эсэх асуудлаар одоо болтол эргэлзэж байгаа тул Т.Мэйн Европын холбоотой байгуулсан гэрээг батламжлахгүй хойшлуулсаар байгаа юм.

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.