Найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг прокурорт хүргэжээ

311

АТГ-аас нэр бүхий найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тэдний тавыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж байгаа бол гурвыг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар  “АТГ-аас нийт найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, шалгаж байна. Тэднийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.