Өнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алджээ

323

Он гарсаар Нийслэлийн онцгой байдлын газарт хашааны өнжмөл шар өвсөө шатаах гэж байгаад гал алдсан гэх 16 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Шадивлан” ууланд 4×3 хэмжээтэй амбаар, 10 га орчим өнжмөл шар өвс шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажилласан байна.

Иймд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүд хуурайшилттай байгаа энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга н.Дуламсүрэн анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих