Засгийн газар 650 мянган долларын тагнах хэрэгсэл худалдан авсан уу

47b428fdb3c147ca8fbcf2a6282ee60922749c35Монгол Улс “HасkingTeam” компаниас 2018 онд нийт 650 мянган ам.долларын тагнах чагнах хэрэгсэл худалдан авч орлого оруулсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ тухай мэдээллийг кибер аюулгүй байдлын мэргэжилтэн М.Отгонпүрэв анх тавьсан байсан.

Засгийн газар 650 мянган долларын тагнах хэрэгсэл худалдан авсан уу

Италийн Милан хотод байдаг тус компани дэлхий даяар хууль сахиулах, тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг байна. HackingTeam нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бол 2004 оноос кибер судалгаанд хамгийн түрүүнд анхаарал хандуулж хакерийн эсрэг программ хангамжаа худалдаалж эхэлсэн аж.

Тус компани программ хангамжаа зөвхөн Засгийн газар болон Засгийн газрын агентлагт худалдаалдаг гэдгээ мэдэгдсэн байна. Хувь хүн болон хувийн компанид нийлүүлдэггүй гэдгээ албан ёсоор зарлажээ.

Тиймээс тагнах, чагнах хэрэгслийг манай улсын Засгийн газар буюу холбогдох агентлаг худалдан авсан бололтой. Худалдан авалтыг улс бүрийн худалдан авалтын дүнгээр харуулснаас үзвэл Мексик тэргүүлсэн бол манай улс 684 мянган ам долларын худалдан авалт хийсэн Өмнөд Солонгосын яг араас жагсаж Турк, Испанийг ардаа оруулжээ.

Тагнуулын тухай хуулийн 12 дугаар зүйлд  “хариуцсан байгууллага нь  хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нууцаар ажиглах, үзлэг хийх, шуудан харилцаа хянах, харилцаа холбооны болон мэдээллийн бусад сүлжээнд нэвтрэх, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, полиграф болон бусад арга хэрэгсэл ашиглах;” эрхтэй хэмээн зааж өгсөн байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.