Шинэ Зеландын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна

336

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ долоо хоногийн сүүлчээр БНХАУ-д айлчилна гэж мэдэгдсэн байна. Түүнийг айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзана гэж “Нью Зеланд Херальд”сонинд бичжээ. Мөн БНХАУ-д Шинэ Зеландын Элчин сайдын яамыг нээх зорилготойгоо илэрхийлсэн байна. Шинэ Зеландад өнгөрсөн долоо хоногт болсон 50 хүн амь үрэгдсэн халдлагын улмаас айлчлалаа цуцална гэж  мэдэгдсэн ч зөвхөн нэг өдөр айлчлахаар болсон  байна. Түүнтэй цуг Худалдааны сайд Давид Паркер Бээжинг зорих юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих