М.Энхболд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг санал өгчээ

712-1553615644afbed05d-52bd-4aad-a4d3-092c408ce5ffУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Ингээд УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь буюу 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Харин УИХ-ын 10 гишүүн эсрэг санал өгсөн бөгөөд эдгээр нь
1.М. Энхболд
2. Ж.Эрдэнэбат
3.Л. Амарзаяа
4.Ж.Бат-Эрдэнэ
5.Ц. Мөнх-Оргил
6. А.Ундраа
7. Н.Оюундарь
8.Ц. Цогзолмаа
9.Д. Хаянхярваа
10.Б. Наранхүү нар аж.

URL:

Сэтгэгдэл бичих