Өндрөөс унасан жирэмсэн эмэгтэй үүрээр нас баржээ

375

Өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн өмнөх тасгийн 6 давхраас унах гэж байсан эмэгтэйг Цагдаагийн алба хаагч дээлээрээ тосон авч амь насыг нь аварсан байдаг.

Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад “Өндрөөс унасан эхийг манай эмнэлэгт төрүүлсэн. Ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн” гэв.

Харин ГССҮТ-өөс өвчтөний биеийн байдлын талаар тодруулахад, ”Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн. Гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул  өглөө 07.05 цагт нас барсан” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих