Дөрвөн сум түймрийн эрсдэл их аюултай түвшинд хүрчээ

381

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хуурайшилт нэмэгдсээр Мөрөн, Тариалан, Эрдэнэбулган, Их-Уул гэсэн дөрвөн сум хуурайшилтын гуравдугаар зэрэг буюу түймрийн эрсдэл их аюултай түвшинд хүрчээ.

Харин 15 сум түймрийн аюул дунд зэрэг буюу хоёрдугаар зэрэг, таван сум түймрийн аюул бага зэрэг буюу нэгдүгээр зэрэгт байна.

Обьектын болон ой хээрийн түймрээс сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн байгууллагуудтай хамтран орон нутагт мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч ажиллаж буй.

Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш 23 удаагийн обьектын гал түймэр гарч гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Харин ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих