Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзана

398

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар ирэх 4 дүгээр сарын 2-нд Цагаан ордонд уулзана. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.

“НАТО үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Д.Трамп, Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар олон улсын аюулгүй, тогтвортой байдлын тулгуур болсон НАТО-гийн ач холбогдлыг онцлон тэмдэглэнэ. Д.Трамп, Йенс Столтенберг нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл Вашингтон хотод ирэх 4 дүгээр сарын 3-4-нд хуралдаан хийх аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.