Сингапурын баг тэмцээнийг хожилтой дуусгалаа

401

Монголд анх удаа болсон Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан “G” хэсгийн тэмцээн Сингапур, Монголын тоглолтоор өндөрлөлөө.

Үндсэн цаг эхлээд хоёр минут өнгөрөөд байхад манай шигшээ багаас О.Одбаярын дамжуулалтаар Б.Хаш-Эрдэнэ мөргөж гоол оруулан тооны харьцааг нээв.

Гэсэн ч Сингапурын баг эхний хагас өндөрлөхөөс урьтаж хоёр гоол оруулж, тэргүүллийг гартаа авсан юм. Шийдвэрлэх үед Сингапурын баг давамгайллаа бататгаж тоог 3:1 болгосноор, нэг хожилтой нутаг буцлаа.

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийг БНАСАУ-ын баг долоон оноотой тэргүүлж, шигшээ шатанд шалгарлаа.


URL:

Сэтгэгдэл бичих