Андуурал ба айдас хүйдэс

712-15536822032a3010b6e4dbf51559f1947ccb4e6df8Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нухацтай хэлэлцэж зөв тунгаан бодож байж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд эхлээд одоо ямар хуулийн орчин байгааг харах нь зөв болов уу. Одоо бол шүүгчид, прокурорууд, АТГ-ын дарга нарыг ерөнхийлөгч санал болгосны дагуу УИХ томилж чөлөөлдөг.

Ид хэлэлцэж байгаа хуулийн төслийг уншвал гагцхүү УИХ-д хадгалагддаг энэ эрх мэдлийг хэн нэгэнд тэр тусмаа ҮАБЗ гэдэг гурван хүнд шилжүүлж өгөх гээгүй нь тодорхой харагдана. УИХ-д дээрх бүрэн эрхүүд бүгд хэвээрээ хадгалагдаж байгаа нь төвөггүй ойлгогдохоор байна. Энэ бол эхний андуурал. Харин УИХ-аар шүүгч, прокурор, АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нэг нөхцөл нэмэгдэж байна. Энэ нь ҮАБЗ-ийн зөвлөмж юм.
Одоогийн хуулиар улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор өөрөө өөрсдийгөө хамгаалаад ажлаас чөлөөлөх асуудлыг УИХ руу оруулахгүй дараад хэвтчихэд яаж ч чадахгүй байх хуулийн зохицуулалттай явж байна. Тогтоол ус өмхийрдөг бол урсгал ус цэвэршиж байдаг.
Тодруулж хэлбэл шүүх, прокурорууд бохирдсон бол тэднийг солих ёстой. Гэтэл тэд өөрсдөө л албан тушаалаасаа буухгүй бол бүрэн эрхийн хугацааг нь дуустал хүлээхээс өөр аргагүй хуулийн орчинтой байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө нь шударга шүүх засаглал байгаа эсэхээр л хэмжигддэг . Тэгвэл тийм шударга шүүх Монголд өнөөдөр байгаа эсэхийг харах нь зөв. Байхгүй гэж иргэдийн 94,5% хариулсан бол олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас хийсэн хөндлөнгийн судалгаанаас Монголд шүүх засаглал хамгийн их авилгажиж шударга ёс алдагдсан гэдэг дүгнэлтийг 2016, 2017, 2018 онуудад гаргажээ.
Тэгэхээр байхгүй зүйлийг устгах боломжгүй, харин бий болгох тухай л ярих боломжтой гэдэг нь мэдээж шүү дээ. Ардчилал, шударга шүүх устаж алга болох нь гээд байгаа сэтгүүлч, нийтлэлчдийн зарим нь зүгээр л андуурч байгаа бол зарим нь төлбөр мөнгө авснаасаа болж ашиг сонирхлын зөрчилтэй мэдээ, мэдээллийг зориуд түгээж байгаа нь бичиг үсэгтэй хэнд ч тодорхой харагдаж байна. Харин АН-ын дарга С.Эрдэнэ нарын хувьд бол хуулийн төслийг улс төржүүлэх нь тэс өөр шалтгаантай. Өөрсдийнх нь олон гэмт хэргийг дардаг, хамгаалдаг шүүгчид, прокурорууд солигдоно гэдгээс тэд айж байгаа юм. Товхондоо МАНАН мафи сүүлийн үед маш их айдас хүйдэстэй байна. Чингис бондын мөнгө идэж уусан хэргээр шоронд орох дөхсөн Б.Гарамгайбаатар гэнэт гарч ирээд шударга шүүхийг устгах гэж байна гээд яриад эхэллээ.
Маш тодорхой хэргээс амь мултарсныг бодоход мань хүн хулгайлсан мөнгөнөөсөө шүүгч прокурорт өгч байж аргалсан айдас хүйдэстэй хүний яриа болох нь уншигдаж байна. Баримт дурдахад 2019.03.25 ны даваа гаригт АН-д гэнэт санхүүжилт орж цалин цавуугаа тавиад зогсохгүй сэтгүүлчидтэй гэрээ байгуулж эхэлсэн байна. Энэ мөнгө харин хаанаас гараад ирсэн бэ гэдгийг нэхэн сурвалжлах сэтгүүлч байгаа болов уу? Тогтоол ус өмхийрдөг бол урсгал ус цэвэршиж байдаг. Зүй нь бол шүүх, прокурорын байгууллагуудад шинэ селекц хийгдэх, шинэ салхи оруулах боломж олгож байгаа хуулийн төслийг ардчилал, эрх чөлөөнд хайртай хэн бүхэн дэмжих ёстой л харагдаад байгаа юм. Андуурал, айдас хүйдэс гэсэн хоёр шалтгаантай хүмүүс л эсэргүүцээд байгаа харагдах юм.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/100760

URL:

Сэтгэгдэл бичих