Ахдаа алтны орд “бэлэглэсэн” АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ шалгаж байна

nX8qsqWPpYVloIV1cEIsЗ.БОЛД

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас албан тушаалаа ашиглан өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр шалгаж байна.

Тодруулбал, Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалтыг АМГТГ-аас зарласан байна. Тэр сонгон шалгаруулалтад түүний ах Т.Эрдэнэбулганы “GOOD CASTLE” ХХК оролцсон байгаа юм.

Гэтэл тэрхүү сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг ажиллаж, ахынхаа компанид алтны ордын лицензийг олгожээ. Энэ нь асуудал дагуулж, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна .

“GOOD CASTLE” ХХК-ийн захирал нь Хүүхэн хутагт О.Тагарваа агсны хүү бөгөөд Д.Дашзэвэг өргөмөл хүү нь юм байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.