НҮБ дахь Сирийн төлөөлөгч “АНУ, Израильд манай Голаны өндөрлөгийг биш хоёр мужаа хандивла” гэлээ

440

НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгч, Башар Жафари Израиль улсад Голаны өндөрлөгийн газрын оронд Америкийн хоёр мужийг өгөхийг санал болгов.

“Яагаад Израильд Хойд болон Өмнөд Каролинаг өгөхгүй байна вэ? Энэ бол маш сайн газар юм” хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн онцгой байдлын хурал дээр тэрбээр ярьжээ. Үүний зэрэгцээ “Голаны өндөрлөг -энэ бол бидний нутаг дэвсгэр бөгөөд энэ нь бидэнд эргэн ирэх нь тодорхой” гэж онцлон тэмдэглэжээ.

“Израильд бэлэглэх хэдэн муж бий, учир нь та энэ улсыг дэмжихийг хүсч байгаа” гэж дипломатч хэлээд, иудейн улс бол “улс төрийн тоглолтод хүү” юм хэмээнэ онцоллоо.

Гуравдугаар сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Голаны өндөрлөгийг Израилийн нутаг дэвсгэр болохыг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт гарын үсэг зурсан.

Америкийн удирдагч Израилийн аюулгүй байдлыг хангахын тулд “түүхэн алхам”-ыг авлаа хэмээсэн юм. Гэсэн хэдий ч Вашингтоны олон тооны холбоотнууд Цагаан ордны тэргүүний мэдэгдлийг буруушааж буй.

Гуравдугаар сарын 26-нд Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлсэнээр, Голаны өндөрлөг дахь Израилийн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь АНУ-ын хувьд олон улсын хууль зөрчсөн алхам болсон юм.

1944 оноос хойш Сирид хамаарч байсан Голаны өндөрлөгийг Израиль улс хойш зургаан өдрийн дайн буюу 1967 оноос хойш эзэмшиж байгаа юм. 1981 онд Израилийн парламент нутаг дэвсгэр даяарх еврейн улсын тусгаар тогтнолыг батлан хууль баталжээ. Тэр жил НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тухайн нутаг дэвсгэр тогтоосон Израилийн эрхийг хууль бус гэж зарласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих