“Ice top” хамтлагийнхан нутаг нэгтнээ хятадуудаар зодуулсан уу

Ууж халамцсан Монгол залууг “агсамналаа” хэмээн “Ice top”-чууд хятадуудад тушаан зодуулжээ.

Сүүлийн үед манай хамтлаг дуучид гэнэтхэн урьд хөршийг зорих дуртай болоод байгаа. Тэдний нэг нь “Ice top” хамтлагийнхан юм.

Урд хөршийн “жижигхээн” хотын бааранд дуулж хэдэн төгрөг олж байгаа тус хамтлагийн залуус ууж халамцсан нутаг нэгтнээ хятад хамгаалагчдаар зодуулсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр нисэлдэх боллоо.

Азаар халамцуу залууг тэнд ажилладаг Монгол охидууд хамгаалан байж “амьтай, голтой” үлдээсэн гэх юм билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих