Мал төлөлт 16.7 хувьтай байна

556

2019 оны гуравдугаар сарын 29-ний байдлаар оны эхний 29.7 сая эх малын 16.7 хувь буюу  4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.

Аймгийн нэр Мал төллөлт, төл бойжилт /тол/ Зүй бус хорогдол /тол/
Нийт хээлтэгч Төллөсөн хээлтэгч Бойжиж буй төл Төл бойжилтын хувь Мал төллөлтийн хувь Оны эхний нийт мал Нийт хорогдол Эзлэх хувь
1 Архангай 2364979 295550 290093 98.3 12.5 5482034 8846 0.2
2 Баянөлгий 914738 266241 258698 94.4 29.1 2166917 35330 1.6
3 Баянхонгор 1955101 176909 174867 97.2 9.0 4244401 9056 0.2
4 Булган 1565359 305112 304494 99.6 19.5 3305495 4304 0.1
5 Говьалтай 1570848 283467 276587 97.4 18.0 3513365 24538 0.7
6 Говьсүмбэр 203579 14680 14681 100.0 7.2 438409 104 0.0
7 Дархан-Уул 149442 1094 1094 100.0 0.7 306014 39 0.0
8 Дорноговь 929078 223172 224198 100.1 24.1 2147164 261 0.0
9 Дорнод 1048091 21059 21104 101.0 2.1 2377783 683 0.0
10 Дундговь 1653557 438965 438987 100.0 26.5 3825941 41 0.0
11 Завхан 1501376 277575 276322 99.3 18.5 3555411 9954 0.3
12 Орхон 55173 15131 15130 100.0 27.4 114350 47 0.0
13 Өвөрхангай 2383747 394694 390800 98.9 16.6 5461346 8848 0.2
14 Өмнөговь 1150461 255764 255856 100.0 22.2 2598440 255 0.0
15 Сүхбаатар 1633302 80645 80562 100.3 5.0 3716811 3357 0.1
16 Сэлэнгэ 724889 90703 90667 99.8 12.5 1540036 715 0.0
17 Төв 2188623 834781 835756 108.6 38.2 4582400 0 0.0
18 Увс 1416966 346876 315213 94.4 24.5 3175275 60626 1.9
19 Ховд 1426862 378873 338800 91.0 26.6 3146408 77556 2.5
20 Хөвсгөл 2545636 134396 132844 98.4 5.3 5710365 14398 0.3
21 Хэнтий 2179582 121100 120315 99.3 5.6 4644907 9874 0.2
22 Улаанбаатар 200096 9709 9690 99.0 4.9 411800 75 0.0
Дүн 29761485 4966496 4866758 99.8 16.7 66465072 268907 0.4

Цасны байдал: Гуравдугаар сарын 28-ны байдлаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс, Архангай, Өвөрхангайн ихэнх, Завхан, Хөвсгөлийн хойд, Булганы өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Хяргас 14 см, Зүүнговь, Баруунтуруунд 10 см, Завханы Яруу 12 см, Баянхайрхан, Идэр, Тэсд 8 см, Говь-Алтайн Алтай, Архангайн Түвшрүүлэхэд 4-6 см зузаан цастай байна.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө  14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих