“ХОМ”-ээ мэдүүлэхдээ зөрчил гаргасан дөрвөн албан тушаалтанг ажлаас нь чөлөөлжээ
АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.
Үүнээс:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн,
- Мөн сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнхүү,
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл,
- Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын 4 этгээдийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу тус тус албан тушаалаас чөлөөлсөн.
Мөн:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай,
- Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат,
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Г.Ганзориг,
- Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн
- Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,
- Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн,
- Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хууль, хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхнасан
- Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарбаяр нарын 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасны дагуу цалингийн хэмжээ бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.
Б.Аз
URL: