ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХ УУ?

Шинэ оны анхны баасан гаригийн шөнө бензиний үнэ 17 хувь өслөө. Түүнийг дагаад тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон таксины үнэ нэмэгдэв. Хэрэглэгчид бүхимдаж, Засгийн газар буруутныг хайж илрүүлэв. Хамгийн гол буруутан нь “үгсэн хуйвалдагч шатахуун импортлогчид” өөрсдөө болохыг тогтоож, торгов. Үнээ нэмэхийг нь зөвшөөрсөн Засгийн газрын холбогдох агентлагуудын зарим дарга нарыг ажлаас нь чөлөөлөв. Үнийг улс төрийн зорилгоор санаатайгаар өсгөж, бас далимдуулан сонгуулийн зардлаа босгосон гэж хамтарсан Засгийн газраас дөнгөж гараад байгаа Ардчилсан намын дэмжигчид нь Ардын Намыг шүүмжлэв.

УИХ-ын хэдэн гишүүн бензиний импортыг Засгийн газар гартаа авч, жижиглэнгийн худал дааг ШТС-уудын эздэд өгөх санал гаргав. Үйлдвэрчний эвлэл үнийн хөөрөгдлийг эхлүүлсэн төгрөг, долларын хан шийг тогтмол 1300 төгрөгт барихыг шаардаж, бүх нийтийн жагсаал хийхээ амлав. Монголбанк төрийн шахалтаар нөөцийн 2.5 тэрбум ам.доллараасаа 100 саяыг гаргаж 1470-д хүрсэн ханшийг 1380 төг болгож сулруулав. Ингээд бүх асуудал шийдэгдэж, Монгол Улсад бензиний үнэ өсөхгүй бол чихлоо гэж үү? Хэн ер нь бензиний үнийг тогтоох ёстой вэ, яавал Монгол Улс бен зиний хамаарал, хямралаас гарах вэ зэрэг асуултуудын хариуг Монголын иргэд нэхэж сууна. Муу мэдээ гэвэл энэ асуултад Монголын төр засаг хариулж чадахгүй байна.

БЕНЗИНИЙ ҮНИЙГ ХААНААС ТОГТООВОЛ ЗӨВ ГЭЖ?

Та бидний шилжээд орчихсон, бас хэзээ ч буцаад гарч чадахгүй зах зээлийн нийгмийн суурь хуулиар бол бүх барааны үнийг зөвхөн зах зээл буюу эрэлт, нийлүүлэлт л тогтоох учиртай. Энэ хуулийг дагахад хэцүү ч, дагахгүй бол бүр хэцүү. Дагаагүй бүх шийдвэр бол газрын татах хүчийг түр зуур зогсоох оролдлого төдий юм. Бидний бүх алхам зах зээлийн зүгт чиглэсэн байх учиртай. Монголын Засгийн газар архи, тамхи, нефтийн болон бусад хэд хэдэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тусгай татвар ногдуулдаг. С.Баярын Засгийн газар 2008 оны 11-р сард дотоодын үнээ тогтвортой барихын тулд анх удаа Нефть бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтоох комисс байгуулан, үнийг онцгой татварын хэмжээг өөрчлөх замаар буюу захиргааны аргаар тогтоох болсны зүй ёсны үр дүн нь саяын үнийн өсөлт юм.

А-92 бензиний хил дээрх үнэ өнгөрсөн оны гуравдугаар сард тонн нь онцгой татвараа оруулаад 840 ам.дол байсан бол долдугаар сард онцгой татварыг тэглэсэн ч 1770 доллар болов. Үүнийг дагаад жижиглэнгийн үнэ нэг литр нь 1300-1500 төг хүртэл өсөж, харин 12-р сард 1700, нэгдүгээр сарын эхээр 2000 хүрчээ. Энэ өсөлт долларын ханшны өөрчлөлтийг дагасан бөгөөд импортлогчид шинэ оны захиалгаа хийхээр доллар худалдаж авсантай холбоотой Үүнээс өмнө үнэ харьцангуй тогтвортой байсны гол шалтгаан бол төгрөгийн ханш чангарч, гадаадаас авах үнийн өсөлтийг импортлогчид даасаар ирсэн бөгөөд харин ханш буураад ирмэгц алдагдалтай байгаа үнээ өсгөжээ. Импортлогч компаниуд үнэхээр алдагдалтай байгаа эсэхийг тэд биш зах зээл хэлэх учиртай. ОХУ-д өнгөрсөн оны хавраас мөн захиргааны аргаар үнэ тогтоож эхэлсэн.

Тэд дотоодын жижиглэнгийн үнээ тогтмол барьсан нь Оросын нефть олборлогч компаниуд түүхий эдээ гадаадад түлхүү гаргахад хүргэсэн. Түүнийг зогсоохын тулд түүхий нефтийн экспортод 60 хувийн, бэлэн бүтээгдэхүүнд 62 хувийн татвар тогтоосноор Монгол шиг орнуудад онцгой нөлөөлсөн билээ. Гэхдээ Орос, Беларусь, Казахстаны байгуулсан гаалийн холбоог ашиглан монголчууд Оросын нефтийг Беларусаас бага үнээр авах боломж гарсан. Казахстан нефть бүтээгдэхүүн экспортлохыг хорьдог ажээ. Бид гадаадаас бензинээ ам.доллараар авч дотооддоо төгрөгөөр зардаг учир валютын ханшны өөрчлөлт бензиний үнэд нөлөөлөх нь гарцаагүй бөгөөд гагцхүү ямар түвшинд хүртэл энэ нөлөөллийг захиргааны аргаар удирдах, ямар түвшинд хүрээд бензиний нийлүүлэлт тасрахыг харин урьдаас сайн тооцоолох ёстой.

Өнөөгийн байдлаар Нефть бүтээгдэх үүний үнийг нэгэнт онцгой татвараар л зохицуулахаас өөр аргагүй болсон учир онцгой татвараа, үнэ тогтоох комиссынх нь хамт татан буулгах, улмаар аль болох зах зээлийн горимоор үнэ тогтоох бодлого баримтлах хэрэгтэй байна. Бүх импортыг Засгийн газар авна гэдэг нь Монголын нийтийн засаглалын өнөөгийн нөхцөлд таарахгүй алхам бөгөөд төрийн өмч нэрийн дор бас нэг том авлигын үүр бий болж авлигын индексээр 187 орны 122-т биш, найз Нигерийн ард, 146-р байранд шууд очих болно. УИХ-ын зарим гишүүдийн магтаад байгаа Норвегид хамгий том нефтийн компани “Statoil” бол 67 хувийг нь Засгийн газар нь эзэмшдэг хувьцаат компани юм. Тэр компанийг 1972 онд Засгийн газраас нь Хойд мөсөн далайд газрын тосны хайгуул, олборлолт хийхээр байгуулсан юм.

Гэхдээ Норвегийн нийтийн засаглал Монголынхоос тэмээ ямаа шиг зөрөөтэйг санах хэрэгтэй. Авлигын үзүүлэлтээр Норвеги улс эхний зургаад багтдаг бөгөөд Монголын улстөрчид эх орноо эхлээд ядаж эхний зууд, дараа нь эхний тавьд оруулчихаад Норвеги шиг улсын компани байгуулъя гэж дуугармаар юм. Ер нь зах зээлийн бүрэн зохицуулалтад шилжүүлэхийн тулд цаг хугацаа шаардлагатай. Шилжсэн тохиолдолд наад зах нь гурван сарын хэрэгцээгээ хангахуйц нөөцтэй байх шаардлагатай бөгөөд энэ нөөцийг хадгалах, тээвэрлэх ажлыг хувьцаат компани байгуулан, хувьцааны талыг нийтэд арилжих замаар хөрөнгийг нь босгон ил тод, сайн засаглалтайгаар удирдах ёстой.

МОНГОЛ УЛС ЯАВАЛ БЕНЗИНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ВЭ?

Монголчууд бид нийлүүлэлт, хэрэгцээ хоёулан дээр зэрэг ажиллах шаардлагатай байна. Юуны өмнө хэрэглээгээ бууруулах, орлуулах, хэмнэх шаардлагатай. Хэрэглээг бууруулах хамгийн том алхам бол хотын замын түгжрэлийг арилгах, түүний тулд хотоо тойрсон хурдны зам тавих, хотын газрыг хотын удирдлагууд хулгайлахгүй болгох, дараа нь хот байгуулалтаа зөв төлөвлөх, замаа чанартай засах, жолооч нар дүрмээ барих, машины паркаа залуужуулах, түлш их иддэг машин унаад ганцхан хүн тээвэрлээд хотоор явах нь тухайн хүнд дэндүү үнэтэй байхаар татвар тогтоох зэргээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

Дизелийн түлш ашигладаг орон нутгийнхан нарны эрчим хүчийг түлхүү ашиглах хэрэгтэй. Энэ бүхэн оросуудаас хамаарахгүй, зөвхөн хэдхэн луйварчдыг солиод, хууль журмаа бүгдээрээ биелүүлэхэд л болох ажил. Мөн шингэрүүлсэн хийг ашиглах урамшууллын аргыг нэвтрүүлэх, юуны өмнө хийгээр явуулсан автобусны тоогоор шагнал олгох, улмаар үлдсэн бусад хэрэгсэл, түүний дотор таксиг нэн яаралтай хийгээр явуулах нь бас л биднээс хамаарна. Нийлүүлэлтээ ганц орноос аль болох бага хамааралтай болохын тулд өөр эх үүсвэр хайх, тээвэрлэлт хийж турших, Оросоос өөр орноос оруулж ирсэн бол татварын хөнгөлөлт үзүүлж болох юм. Нүүрснээс шингэн түлш гаргах ажлыг эхлүүлэх шаардлагатай, гэхдээ энэ түлш бензинээс хямд болохгүй бөгөөд харин хямрал, хамаарлаас ангижрахад чухал алхам болно.

Одоо экспортолж байгаа түүхий газрын тосоо боловсруулах ажлыг мөн л эхлэх шаардлагатай. Гэхдээ түүхий тосны тал хувь нь түлш болж, үлдсэнийг ашиглаж чадвал ирээдүйд химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болохыг бас тооцох хэрэгтэй. Гэвч одоогоор тогтоосон нөөц маань бензин болгосны дараа манай хэрэгцээний тавны нэгийг л хангахыг бас тооцох хэрэгтэй. Үнийн хувьд эхний ээлжинд нэг их хямд болохгүй. Дүгнэж хэлэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний үнийг засаг захиргааны аргаар биш, зах зээлийн замаар цаашдаа зохицуулах бодлогыг баримтлахгүй бол бензин байнга хомсдох, тасалдах магадлалтай. Тиймээс энэ үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаардаг гэдгийг хэрэглэгчдэдээ мэдрүүлэх ёстой.

Үнэ гэнэт хоёр дахин өсвөл Нигери шиг болж, барьсан хэдэн шилэн байшингаа, ганц хоёр гайгүй машинтайгаа шатаагаад дуусна биз дээ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хэрэгцээг багасгах талаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэдээ бензинээс авдаг гааль, нэмүү өртгийн, замын гэх мэт татваруудын тодорхой хэсгийг зарцуулах хууль гарган хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шатахууны үнийг төр биш, зах зээл зохицуулах суурь зарчмыг баримталмаар байна. Төгсгөл. Түрүүч нь А1 нүүрэнд Энэ үгийг Ерөнхийлөгч таатай хүлээж аваагүй бөгөөд зөвшилцлийн талаар санал солилцохоор АН-ын лидерүүдтэй өчигдөр үдээс хойш уулзсан гэх баттай бус мэдээлэл байна. Сайдад нэр дэвшигчдийн талаар АН ямар байр суурь баримтлах вэ гэсэн асуултад УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч хариулахдаа “Бид эхлээд бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэний дараа байр сууриа илэрхийлнэ” гэж хариулав. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг тэсрэг байр суурь, АН-ын бүлгийн ахлагчийн ярьсан зэргээс үзвэл зөвшилцлөөс нааштай үр дүн одоогоор харагдахгүй байна.

Бидний таамаглаж буйгаар Ц.Элбэгдорж өөрт ашигтай нүүдэл хийж таарах байх. Тэглээ гээд Ерөнхийлөгчийг гуйж гувшаад байх шаардлага Засгийн газрын тэргүүн, МАНын даргад байхгүй. Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор ойлголцож чадахгүй бол сайдад нэр дэвшигчдээ УИХ-д шууд өргөн мэдүүлэх эрх нь С.Батболдын өмнө нээлттэй. Парламентын 76 суудлын 45-ыг бүрдүүлдэг намын хувьд зөвшилцөл бол зүгээр л хуулийг биелүүлэх үйл ажиллагааны хэлбэр төдий зүйл. Түүнийгээ мэдэж байгаа учраас Ерөнхийлөгчийн өгсөн улс төрийн даалгаврыг биелүүлэх боломжгүйгээ шулуухан мэдэгдсэн биз ээ. Сайдын томилгоо бол цэвэр улс төр, ашиг сонирхлын зорилгоор хийгддэг эд учир С.Батболдын болоод нэр дэвшигчдийн хамгийн их эрхшээж буй хэсэг бол УИХ дахь намынх нь бүлгийн гишүүдийн хор шар.

Сайдын нэг суудлын төлөө таваас доошгүй хүн бүлгийн гишүүд дундаас нэр дэвшсэн, Удирдах зөвлөлөөс дэмжлэг авахгүйгээ мэдээд бодлоо тас нуусан энэ тэрээр нь тооцвол УИХ дахь бүлгийн нь гишүүн бүрт сайд болох хүсэл байсан нь үнэн юм. “Энэ нөхөр яаж сайд хийж чадна аа” гэж бодохоор этгээд тэр зургаагийн дотор байна лээ. Өөрөөс нь дор нөхөр хор найруулсаар байгаад арай дөнгүүр нэгнээсээ илүү санал авсан байдал илт харагдаж байгаа юм. Энэ мэт шалтгааны нөлөөлөл, элдэв дарамт шахалтад орчихгүй бол сайдад нэр дэвшигчийн зарим нь бүлгийн гишүүдээсээ дэмжлэг авахгүй байх магадлалтай. Түүн дээр нь АН-ын бүлгийн 27, З.Алтай, С.Оюун, Д.Энхбат, Ц.Шинэбаяр нарын эсрэг санал нэмэгдэнэ гэж үзвэл эрсдэл бий. МАН-ынхан атгасан шагай шиг байж чаддаг зарчимтай.

Сонгууль болоход зургаахан сар үлдсэн энэ хугацаанд Засгийн газрыг цаг хугацаа алдахгүйгээр, төр, засгийн ажил цалгардахгүйгээр, завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурийг УИХ-ын олонх эрх биш ойлгох биз ээ. Доорх тодорхойлолтоос үзвэл Ерөнхий сайдын мэргэшсэн, өндөр чадвартай, салбартаа танигдсан, туршлагатай, нэр цэвэр гэсэн шалгуурыг зарим нэр дэвшигч хангаж чадсанг үй. У.Хүрэлсүх боломжийн нэр дэвшигч. “Бид явлаа. Ачаа, хариуцлагаа үүрээд ганцаараа яв” гэж МАН-тай салах ёс хийхдээ АН-ынхан хэлээд улс төрийн сонголтоо хийгээд бултсан. Сонгууль хүртэл С.Батболд галын цэг байх нь гарцаагүй. Тийм үед түүнд хамгийн найдвартай гал хамгаалагч, шударга анд хэрэгтэй. Энэ шалгуурт У.Хүрэлсүх тэнцжээ. Аварч, хянадаг хамгийн хүнд салбарыг дөмөгхөн авч явсан сайд, улстөрчийн шулуун шударга зангаараа олонд танигдсан нэгэн, тэр. “Төр, засгийн үйл ажиллагаанд гол зорилт, бүх эрч хүчээ зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон. МАН-ын гол боловсон хүчнүүдийг төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой” гэж үзэж ийм сонголт хийснээ Ерөнхий сайд тайлбарлав.

Н.Хүрэлбаатар. Олонд төдийлэн танигдааг үй ч эмнэлгийн асрагчаас ЭМЯ-ны Төрийн на рийн бичгийн дарга хүртлээ “өссөн” түүнийг салбартаа танигдсан, мэргэшсэн гэж л дүгнэе. Ерөнхий сайдын энэ сонголт зөв шийдвэр байх. Д.Цогтбаатар. Мөн л олонхийн таашаалд нийцэж байгаа нэр дэвшигч. Түүний боловсрол, мэргэжлийн чадварыг өөлж байгаа хүн дуулдсанг үй. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвл өхөөр ажиллаж байв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр удаа ажилласан түүнд аппаратын ажил хариуцах их туршлага байж таарна. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилоод түүнийг ЗГХЭГ-ын даргыг аваасай гэсэн хүлээлт байсан. Хүн нь зөв ч, БОАЖ-ын сайдад дэвшүүлсэн нь юу л бол. Ж.Энхбаяр. Их л дээшээ ахих тухай мессэж хангалттай цацагдсан. Намын залуус дундаа нэр хүндтэй.

Чармайлттай, санаачилгатай гэгддэг. Монголын нэртэй генерал, цэргийн зүтгэлтний гэр бүлд өссөн. Бас ч үгүй хэсэг хуга цаанд цэргийн онол судалж, хоолыг нь идсэн гэдгээрээ шинэдээд байхгүй гэнэ. Д.Хаянхярваа. Аль ч талаараа Сангийн сай дад жулдана. Бараг хүн бүр тэгж хэлж байна. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг хүрээд ирээсэй гэж Сангийн яамныхан, С.Баярцогт сайд ч хүлээлттэй байсан тухай яриа бий. Ц.Дашдорж. Зам, тээвэр, барилга, хот байгуу лалтын дэд сайдаар ажилласан тухай намтарт нь бий. Тамхины наймаачин гэсэн муу нэр байнга дагалддаг. Үүнээсээ болж УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулахаа шахсан. ЗТБХБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Баттулга архи, тамхины наймаачдын УИХ-д нэр дэвших эрхийг хасах хуулийн төсөл санаачилсан ч архи, тамхины бизнестэй холбоотой гишүүдийн хүчтэй эсэргүүцлийг давж чадаагүй. Энэ бүгдээс эрхэм “сайд горилогч”-дод УИХ дээр саад тотгор, эрсдэл байж болох нь гэсэн дүгнэлт гарч байгаа юм


URL:

Сэтгэгдэл бичих