Хууль зөрчсөн “Номин тав трейд” ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

2781

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар интернэтээр буюу Nomin Supermarket FВ-ээр хатуулаг багатай дарсанд хямдралтай худалдаа явуулж байгаа тухай зар сурталчилгаа түгээсэн зөрчил илэрлээ. “Номин тав трейд” ХХК-ний “Номин супермаркет” /Nomin Supermarket Official/ FB хуудсандаа 3 төрлийн дарсанд 15-20%,  оргилуун дарсанд 10%-ийн хямдрал зарласан тухай сурталчилгаа байршуулсан.

Дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 14’, 12-т заасныг зөрчсөн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж,  5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих