С.Зоригийн хэргийн албан тушаалтанд хариуцлага тооцоод л өнгөрчээ

olloo_mn_1443434967_shshgegДэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх мөрдөн шалгах ажлын хэсгийг гэмгүй иргэдийг буруутгасан хэмээн шалгаж байгаа билээ. Энэхүү ажлын хэсэгт багтсан тагнуулын байгууллагаас хоёр, ШШГЕГ-аас хоёр нийт дөрвөн ажилтаныг урьдчилсан байдлаар цагдан хориод байгаа аж.
Тэднийг уг хэргийг мөрдөн шалгах явцдаа хууль зөрчиж, сэжигтэнийг байцаахдаа хууль бус арга ашигласан, эрүүдэн шүүсэн гэх гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Улмаар энэхүү асуудалтай холбогдуулан ШШГЕГ-аас дотоод албаны шалгалтыг хийж тухайн үед хэргийг хариуцан ажиллаж байсан хоёр албан хаагчид хариуцлага тооцсон байна.
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих