Инээдмийн баярын тухай сонирхолтой баримтууд

593
Инээдмийн баярын түүхэнд болж өнгөрсөн сонирхолтой баримтуудаас хүргэе.

-1703 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Өнөөдөр хэнд ч итгэх хэрэггүй” гэсэн зарлалыг Москва хотын төвд хадаж байжээ.

-АНУ-д Инээдмийн баярыг XVI зуунаас өргөн тэмдэглэдэг болжээ. Англичууд энэ өдрийг “Тэнэгүүдийн баяр” хэмээн нэг нэгийгээ хуурч тэмдэглэдэг уламжлал америкчууд “Инээдмийн баяр”-ыг тэмдэглэдэг байжээ. Тэр үед олон нийтийн дунд бие биедээ хөгжилтэй захиалга бүхий захидал илгээдэг моод тархсан байна. Энэхүү тоглоом наргианаас залхсан хүмүүсийн санаачилгаар АНУ-д дөрөвдүгээр сарын 1-нд шуудан хүргэлтийн үйлчилгээг хориглож байжээ.

-1860 оны энэ өдөрТауэрын цамхагт цагаан бар угаах ёслол болно. Хотын иргэд ирж үзнэ үү гэсэн зарлал гарсан байна. Гэвч дөрөвдүгээр сарын 1-ний үлгэрт хуурагдсан хүмүүсийн дургүйцэл хэтийдэж олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахад хүрчээ.

-Дэлхийн нэгдүгээр дайны гал ид дүрэлзэж байсан 1915 оны дөрөвдүгээр сарын 1-нд Францын цэргийн онгоц Германы цэргийн хуаран дээгүүр нисэн өнгөрөхдөө бөмбөг хаясан байна. Германы цэргүүд сандралдан, нуувчиндаа орсон боловч бөмбөг дэлбэрээгүй аж. Гайхсан германчууд уг бөмбөгийг үзтэл “Дөрөвдүгээр сарын 1-ний мэнд хүргэе” гэсэн бичээстэй байжээ.

-Британийн сансар судлаач Патрик Мур 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “ВВС” радиогийн өглөөний хөтөлбөрт оролцжээ. Энэ үеэрээ тэрбээр“Сансар судлалын чухал үйл явдал өнөөдөр болно. Дэлхий ван гариг Бархасбадь гаригийн араар орж газрын татах хүч түр зуур багасна. Тэгэхээр хүмүүс энэ үеэр газраас хөөрч жингүйдэх боломжтой” гэжээ. Мэдээж энэ бол Британи маягийн хошигнол байсан юм. Гэтэл зарим хүн жингүйдэлд орсон тухайгаа хөршүүддээ хуучилсан гэдэг.

-“Discovery” сэтгүүл 1995 оны дөрөвдүгээр сарын дугаартаа амьтан судлаач, доктор Априльо Паццо нэгэн төрлийн шинэ араатан олж илрүүлжээ. Урьд өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй энэхүү амьтныг “hot — headed naked borer” буюу“шатаж байгаа толгойтон” гэж нэрлэсэн байна. Антрактидад амьдардаг уг амьтны толгой дээр нь яс нь цусан хангамжийнхаа ачаар маш халуун байдаг гэнэ. Энэхүү араатан оцон шувуугаар хооллодог зэргээр бичжээ. Харин сэтгүүлийн дараагийн дугаарт уг нийтлэлийг Инээдмийн баярт зориулан бичсэн зохиомол зүйл гэж бичжээ. Априльо Паццо гэдэг нь Итали хэлээр дөрөвдүгээр сарын худалч гэсэн утгатай үг ажээ.

-“Google” компани хэрэглэгчийн компьютерт үнэр дамжуулдаг “Goog-le Nose” хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ хэмээн хэрэглэгчдээ молигоджээ. Тэр ч бүү хэл, “Google” компанийн инженерүүд “YouTube” дахь албан ёсны хуудас дээрээ сурталчилгааны видео байршуулах мэргэн арга сэдсэн байна. Сонирхсон хэрэглэгчид “Тусламж хэрэгтэй юу” гэсэн товчийг дарахад дэлгэцэн дээр“Дөрөвдүгээр сарын 1-ний мэнд” гэсэн бичиг гарч иржээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.