Сүхбаатарын талбай тамхигүй орчин болно

Cүх жанжны талбайг тамхины утаагүй, эрүүл орчин болгохоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргажээ. Зөвхөн төв талбай төдийгүй нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээний газруудад тамхи татахыг мөн хориглосон байна.

Тус дүүргийн удирдлагууд мөн өөрийн харьяаны нутаг дэвсгэрт орших байгууллага аж ахуйн нэг жийн удирдлагуудад албан газрынхаа дотор болон ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавьж ажлын байрыг тамхигүй орчин болгох, ажилчдаа тамхинаас гаргах хөдөлгөөн өрнүүлж, хариуцлага тооцох, шагнаж урам шуулах асуудлыг дотоод журмандаа тусгаж ажиллахыг үүрэг болгожээ.

Иргэдээ эрүүл зөв амьдралын хэмнэлд уриалсан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ санаачилгыг манай сонин “Браво” хэмээн дэмжиж байна.

Г.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих