Монгол Улс ҮАБЗ-ийн орон болсон уу. Цаашдаа Аюулгүйн зөвлөлийн гурван хүний тааллаар бүх асуудлыг шийдэх үү. Засаглалын хэлбэр ямар байх вэ. Үндсэн хуульт орон хэвээр үлдээх үү эсвэл хаант улс болох уу зэрэг эргэлзээ, ээдрээ дагуулсан олон асуултад хариулт хайсан өдрүүд үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ баталсан. Ингэснээр АТГ, шүүх, прокурорын удирдлага ҮАБЗ-ийн мэдэлд бүрэн шилжсэн буюу шүүх засаглал гуравхан хүний гарт төвлөрсөн гэж болно. Үр дүнд нь хууль шүүхэд нөлөөгөө тогтоох, гартаа оруулах гэсэн үе үеийн Ерөнхийлөгчөөс Х.Баттулга хамгийн хүчтэйгээр тодроод байна. Төрийн тэргүүн нь ийнхүү шүүх засаглалыг гартаа оруулах алхам хийж, парламент баталсан явдлыг “Үндсэн хуулийн бус үзэгдэл” хэмээн Үндсэн хууль батлалцаж явсан, иргэн Д.Ламжав тодорхойлов. Тэрбээр “Хэтэрхий том эрх мэдлийг ҮАБЗ-д шилжүүлчихлээ. Цаашдаа хууль хяналтын байгууллагууд төдийгүй УИХ өөрөө ҮАБЗ-өөс хараат болж магадгүй. Улс төрд янз бүрийн л зүйл болдог. Харин энэ удаагийнх илүү ноцтой байлаа. ҮАБЗ-д хэтэрхий их эрх мэдэл өгсөн хууль Цэц дээр унаж таарна” хэмээв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэрхэн дүгнэхийг хүлээх л үлдсэн. Хамгийн тодорхой зүйл нь Монгол Улс улс төр, улстөрчдөөс бүрэн хараат хууль, шүүхийн засаглалтай болсон явдал.
Хуулийн байгууллагын удирдлагуудыг хугацаатай томилдог ч ҮАБЗ-ийн гишүүд хүсвэл хэзээ ч хамаагүй чөлөөлөх, халах эрх зүйн орчин бүрдсэн. Тиймээс хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд ажлаа итгэл үнэмшилтэй хийх, цаашлаад аливаад үнэн мөнийг барьж ажиллана гэж итгэхэд ч бэрх болов. Тэд ажлаа итгэл үнэмшилтэй хийхээс илүү Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн таалалд нийцүүлэн ажиллахыг урьтал болгох нь ойлгомжтой. Энэ үүднээс нь харвал Монгол Улсын шударга ёсны баталгаа нь хуульчид байж чадах уу гэх эргэлзээ ч төрж буйг нуух юун. Зарим хуульчийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах бөгөөд бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэдгийг хэлж буй. Хууль сахиулах учиртай Төрийн тэргүүн “хууль бус” зүйл санаачилсан эсэхэд Цэцийн гишүүд Үндсэн хуулийн “манаач”-ийн үүргээ биелүүлэх эсэх нь тусдаа ойлголт.
Гагцхүү “Шүүх эрх мэдлийг хэдхэн хүний гарт төвлөрүүлсэн нь цаашдаа засаглалын хэлбэрийг өөрчлөх үндэс суурийг бүрдүүлчихлээ” гэх хуульч, шүүгч, учир мэдэх хүмүүсийн дүгнэлтэд анхаарал хандуулъя.
“ҮАБЗ шүүгч, прокуроруудад “Дургүй хүргэвэл та нараар оролдох эрхтэй боллоо” гэдгээ зарлачихлаа. Үндсэндээ хуулийн салбар дотор ҮАБЗ-д хэн сайн үйлчлэх, тал засах тухай уралдаанаа зарлачихлаа. Уралдааны шагнал ажлын байранд чинь нь хэвээр үлдээнэ, эс дагавал чөлөөлнө шүү гэдэг айдсын хачиртай.
Цэрэг болж тоглох насаа хаяж чадаагүй нэг нөхөр энэ улс орныг хээрийн сургуулилтын талбай шиг болгочихлоо. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд хамгийн болгоомжилсон хүн нь нам дотор би байсан. Асуудлыг гэмт хэрэгтэн шиг шийддэг, хулгайн мөртэй, дарангуйлагчийн ааш аягтай хүн төрийн толгойд гарахаар тэр аргаараа л ажиллана. Хуулийн байгууллагуудыг хулгайчдаар дүүргэнэ. Шударга ёс гэдгийг өөрийнх нь нөмөр нөөлөгт байгаа хулгайчийг хамгаалах, өөр бусдаас өс авах гэж ойлгоно. Х.Баттулгын үйлдлийг гайхаад байх зүйл биш. Шударгам ёс гэдэг өс авах л юм билээ гэдэг хүний нэг” хэмээн Хууль зүйн сайд асан, АН-ын гишүүн Х.Тэмүүжин тодорхойлсныг сануулъя. Энэ тухайд мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хууль, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм. 280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгасан. Хууль, шүүхийн дарга нарыг солих шаардлага гэж баахан хэрэг дурсахдаа энэ талаар огт дурдаагүй. ЖДҮ-ийн тухай бүр ч ярихгүй байгаа биз дээ” хэмээсэн. Төрд олон жил, хариуцлагатай албан тушаал хашиж явсан эрхмүүдийн дүгнэлтээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад хаант засаглал тоггоохп/й гэх газаргүй мэт.
ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг ч нэгдүгээр хүн нь Х.Баттулга. Харин түүний туйлын хүсэл юу вэ. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүйн адилаар үе үеийн Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг өөрчлөх санаархлаа ил, далд илэрхийлсээр ирсэн. Х.Баттулгын хувьд ч Ерөнхийлөгч болсон цагаасаа л засаглалын хэлбэр болж бүтэхгүй байгааг дурдаад, хууль шүүхийн засаглалыг гартаа оруулах ажиллагааг алхам алхмаар хийж эхэлснийг хэн хүнгүй мэднэ. Ямартай л хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж буй АТГ-ын дарга нарыг чөлөөлөхийг хоёронтаа санаархсан байх вэ. Эцэст нь өнөөдрийн мөрдөж буй хуулийн хүрээнд гарцгүй болонгуутаа ийнхүү холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар санасандаа хүрлээ. Төрийн тэргүүний “гал тогоо”-г барьдаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аас ёсчилсны маргааш хэвлэлийнхэнд хандахдаа “Түрүүчийн Ерөнхийлөгч ч гэсэн хаан шиг эрх мэдэлтэй байсан” гэсэн нь хүрэх цэгээ бүрэн илтгэсэн шиг. Үнэхээр Х.Баттулга ба түүний багийнхан хаант засаглалд санаархаж эхэлсэн хэрэг үү. Тийм бол яаж гэдэг асуулт гарна. Хүрэх зам нь мэдээж хуулийн хүрээнд байх учиртай. Тэгэхээр гарц нь Үндсэн хууль уу. “Хууль, шүүхийг гартаа оруулах үндэслэлээ Монгол Улсад эрүүдэн шүүлт бодитоор оршиж, гэм зэмгүй хүнд ял тулгадаг тогтолцоо бий болсон” хэмээгээд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд төдийгүй сэтгүүлчдэд үзүүлсэн. Ардчилсан нийгмийн иргэд ийм яргалал амсах учиргүй нь хэнд ч ойлгомжтой ч 27 минутын бичлэгээр шүүх засаглалаа гуравхан хүний гарт төвлөрүүлэх шаардлага байсан эсэхэд нийгэм өнөөдөр ч бухимдалтай байна. Ийм нөхцөлд С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэхэд ашигласан технологийг засаглалын хэлбэрийг өөрчлөхийн тулд ашиглахгүй гэх баталгааг хэн өгөх вэ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ тухайд “Засаглалын хэлбэрийг өөрчлөхгүй гэх баталгаагүй нөхцөл үүсчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд “Ард түмнээс санал асуух” нэг бүлэг бий. Үүний хүрээнд “ард түмний хүсэлт” гэх нэрийдлээр юу ч оруулаад ирэх юм билээ” хэмээсэн. Харин АН-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл “Х.Баттулгын дарангуйлал руу явж байна гэж бодож байна. Ерөнхийлөгчийн дарангуйлал. Үндсэн хуулийг зөрчих хууль өргөн барих ажлыг хамгийн ичгүүргүй хийдэг хүн нь Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Нэг хүнд буюу нэг удаагийн үйлдэлд зориулсан хууль гаргасан. Тэр үед нэг хүнд зориулсан хууль баталсныг нь гайхаад байсан чинь шүүх эрх мэдлийг авах гэж л хийсэн байна. М.Энхболдыг огцруулдаг нь шүүх эрх мэдлийг авах хээрийн сургууль болсон байна. Дасгаж байгаад хийчихлээ Тэр үед “Энэ жишиг чинь цаашаа явчихна шүү” гэж гишүүд хэлж байсан. Яг явчихлаа. Дарангуйлал тогтоох хамгийн шийдвэрлэх, дарангуйллыг эргэпт буцалтгүйгээр тогтоож байгаа ганцхан зүйл нь шүүх эрх мэдлийг авах. Яагаад гэвэл шүүх хэнийг хууль ёсны гэж үзэх хууль бус гэж үзэх, хэнийг яллах, өршөөх вэ гэдэг эрх мэдэл. Гэхдээ энэ эрх мэдлийг авахдаа дэндүү увайгүй байлаа хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгыг тодорхойлсныг энд тодотгоё.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Тэмүүжин бол зүгээр л атаархсан. Над шиг дээд сургууль төгсөөгүй их сургуульд багшилж байсан би илүү боловсролтой гэж боддог. Энэ муу Баттулга зүгээр л зураач энгийн наймаачин яахаараа нэр дэвшдэг юм гэж атаархаж байсан хүн. Олонтойгоо хамт байдаг хүн чанартай ардын амьдралыг мэддэг хүнийг ард түмэн сонгохоос ядарсан ардын эмнэлэгийг булаадаг хууль бол би гэж өөрийгөө вакумалсан машинаасаа бууж ирээд таны бие сайн уу гэж асуучих сэтгэлгүй хүн байран дээрээ эргэлдээд байдаг байхгүй юу.